2019.08.31
Хууль, эрх зүй
Ц.Мөнх-Оргил: Төрийн албаны тухай хуулиар хангалттай зохицуулагдсан
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.08.30) үдээс хойших нэгдсэн хуралдаан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудын санал хураалтаар үргэлжиллээ.
Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
Төрийн албаны тухай хуулиар хангалттай зохицуулагдсан. Олон жил гарч ирсэн намууд төрийн албаны хуулиа зөрчиж, мөрддөггүй байсан. Хуулиа огт баримталдаггүй, биелүүлдэггүй учраас Үндсэн хуульдаа тусгаж байна гэж ойлголоо. Төрийн албаны хуулиа сахиж, улстөрчдийн баг, улстөрчид хуулиа биелүүлдэг бол энэ асуудал гарахгүй шүү дээ.
Мөн энэ шатлах дэвших, чадахуйн зарчим хоёрыг нийлүүлээд байна. Зүгээр л шатлан дэвших гэдэг чинь чадахуйн зарчимдаа суучихсан гэж ойлгох хэрэгтэй.
ШИНЭ МЭДЭЭ
16 өдрийн турш дэлхий ертөнцийг гэрэлтүүлье!
2019.11.22
Улстөрийн намуудын хуулийг дахин хөндөв
2019.10.30