2019.09.04
Хууль, эрх зүй
Л.Мөнхаатар: Засгийн газрыг тогтвортой ажиллуулах чухал заалт
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.04) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.
Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ” гэсэн төслийн заалтаар гишүүд санал хэлж байна.