МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.09.04
Хууль, эрх зүй

Ц.Мөнх-Оргил:Үндсэн хууль бол гэм хоргүй заалтуудын цуглуулга биш

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.04)  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 57,2т зааснаар "Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох" гэсэн төслийн заалтаар гишүүд санал хэлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

Байнгын хороон дээр санал гаргаж энэ саналыг хасъя гэсэн санал оруулсан. Одоогийн хэрэгжиж буй үндсэн хуулийн заалтанд нэмж байгаа зүйл их бага байна гэж харж байна. Одоо байгаа хуулинд байгаа өгүүлбэр дээр улсын болон орон нутгийн зэрэглэлтэй гэж тодотгол л нэмж байгаа. Энэ хийсэн тодотгол оновчгүй. Одоогийн хуулинд маш тодорхой хийцэн байгаа шүү дээ.

Илүү санаа ороод байна гэхээр зарим гишүүд хэлээд байгаа юм гэмгүй л юм байна шүү дээ гэж. Үндсэн хууль бол гэм хоргүй заалтуудын цуглуулга биш. Бүх усыг нь шахаж байж нэг ч илүү үг оруулахгүй хийх ёстой.

Хотыг бэхжүүлмээр байна. Хот тосгодыг чиг үүргийг шилжүүлж болно. Гэхдээ тэр тухайн өгөх гээд байгаа засаг захиргааны нэгжүүдтэйгээ ядаж нэг зөвлөлддөг байж байж эрхийг нь шилжүүлэхгүй бол болохгүй. Монгол орон бол зөвхөн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжид  хуваагдана. Одоо энэ заалт ингээд явах юм бол сая Л.Мөнхбаатар гишүүний хэлж байгаагаар бол тосодууд сум болох юм байна. Ингээд Монгол улс даяар энд тэнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжүүд нэмэгдэх юм байна.

ШИНЭ МЭДЭЭ