2019.09.07
Хууль, эрх зүй
Л.Мөнхбаатар: Хот гэсний ард тосгодтой холбоотой заалтыг нэмж өгнө үү?
УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.
Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард нийтээс асуух эсэх асуудлаар санал хураахад 57 гишүүн дэмжигдлээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжих, эсэхийг ард түмний санал асуулгаар шийдвэрлэх ба ард түмэн дэмжихгүй бол одоо хэрэгжиж буй хууль мөрдөгдөнө.
Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн хэлэлцэж байна.
Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
Сая Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хот тосгодын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт оруулсан. Энэ дотор тосгонд засаг захиргааны чиг үүргийг шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн үүнтэй холбоотойгоор Их хурлын даргаас тодорхой чиглэл өгсөн. Тосгодыг засаг захиргааны нэгж болгохтой холбоотой энэ асуудлыг дагаж мөрдөх журмын тухай хууль дээр оруулж ирээрэй гэсэн чиглэл өгсөн. Үүнийг төрийн байгуулалтын байнгын хороо орхигдуулсан байна. Сая Их хурлын дарга ажлын хэсэгтэй уулзлаа. Үүнийг томьёолоод нэмээд явах боломжтой юм байна.
Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэх хуультай болж байгаа. Засгийн газар Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох гэдгийн ард болон гээд тосгонтой холбоотой энэ заалтаа оруулчихъя. 2020 оны эхний хагас жил гэсэн энэ хугацаанд нь багтаагаад Засгийн газар оруулж ирэхээр уг асуудлыг тусгаж өгнө үү гэж хүсэж байна.