2019.09.09
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
201 дүгээр цэцэрлэгийг бүрэн камержууллаа
Баянзүрх дүүрэг нь нийслэлийн бусад дүүргээс хүн амын тоо ихтэй. Үүнийгээ дагаад сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хүрэлцээг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулах шаардлагатай байдаг. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүргээс сонгогдсон бөгөөд хүүхэд багачуудын сурч боловсрох орчин, хүрэлцээг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна.
Тэрээр өнөөдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 201 дүгээр цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Тус цэцэрлэгийн хамт олон нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүд болох суурин болон зөөврийн компьютерууд, өнгөт принтер, хөгжим, проектор, уушгины багтаамж хэмжих аппарат, хүчилтөрөгч шалгах аппарат, гал тогооны тоног төхөөрөмжүүд олгож өгөх хүсэлтийг тойргийнхоо гишүүнд хэлж байсан бөгөөд өнөөдөр ийнхүү хүлээн авч байгаа юм.
Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн санаачилгаар тус цэцэрлэгийн дотор, гадна талбайг бүрэн камержууллаа.
Хүүхдүүдийн сурч, боловсрох орчинд ийнхүү хувь нэмрээ оруулж байгаадаа гишүүн баяртай байгаа төдийгүй 201 дүгээр цэцэрлэгт хүүхдээ хамруулж байгаа эцэг эхчүүд ч талархалтай хүлээн авч байна.
ШИНЭ МЭДЭЭ
Замын-Үүдийнхээ иргэд, сонгогчидтой уулзлаа
2024.06.13
"Алтан төлийн эзэд" тодорлоо
2024.04.29
Дундговь аймгаас Алтан төлийн эзэд тодорлоо
2024.04.28