2019.09.09
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Монголын хүүхдийн спортын VI наадам эхэллээ
Монголын хүүхдийн спортын VI наадам өнөөдөр /2019.09.09/ Улаанбаатар хотноо эхэллээ. Уг наадмыг 4 жил тутамд зохион байгуулдаг юм. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг оролцож УИХ-ын шатрын лобби бүлгийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлэн, тамирчдад амжилт хүслээ.
Оюуны спорт болох шатрын тэмцээнд 21 аймаг, 9 дүүргээс 306 тамирчид оролцон, Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд оюун ухаанаа уралдуулж байна.