МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.09.12
Эдийн засаг, Худалдаа

Ж.Бат-Эрдэнэ: Биокомбинат одоогоор хэдэн төрлийн вакцин үйлдвэрлэж байна вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.09.12/ хуралдаанаар Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрт заасан Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллараас 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэхээр хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн аж. Байнгын хорооны гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асууж үзэл бодлоо илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Энэхүү зээлийн хэлэлцээрийг дэмжиж байна.  Бид авсан зээлээ үр ашигтай зүйлд зарцуулах ёстой. “Био-комбинат-д зарцуулж байна гэдэг бол маш зөв. Мал аж ахуйг хөгжүүлэх малын үйлдэрийг сайжруулах гэдэг бол хамгийн хэрэгтэй. Энэ бол нэлээн том санхүүжилт үүнийг авснаар ямар био бэлдэмлүүд хийх бүрэн хүчин чадал бий болох, импортоо хэр бууруулах, мал ахуйгаа бэлдмэлээр хэр хангаж чадах вэ? Биокомбинат одоогоор хэдэн төрлийн вакцин үйлдвэрлэж байна вэ?

ШИНЭ МЭДЭЭ