УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Япон Улсад ажиллаж байна
2019.09.20
Гадаад харилцаа

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Япон Улсад ажиллаж байна

Монгол Японы парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, М.Оюунчимэг болон бусад албаны хүмүүс Япон Улсад ажиллаж байна.

"Уул уурхайн хөрөнгө оруулалтын форум" зохион байгуулж, Японы хөрөнгө оруулагчдад томоохон төслүүдээ танилцуулахаар бэлтгэл хангагдаж дууссан байна. Япон чанар шингэсэн олон улсын нисэх онгоцны шинэ буудал нээгдсэнээр агаарын урсгал нэмэгдэж, хоёр орны эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдол оруулна гэдэгт албаныхан итгэлтэй байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 7.3 хувьд хүрсэн хэдий ч уул уурхайн салбараас хамааралтай эмзэг байдал үргэлжилсээр байна. Иймээс улсынхаа эдийн засгийг бэхжүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Япон улсын дэмжлэг чухал ач холбогдолтой юм.

УИХ-ын гишүү, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Ш.Ямазаки, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Ё.Мацүмото, ЖАЙКА, Олон улсын хамтын ажиллагааны банкны төлөөлөл зэрэг олон уулзалтуудад оролцоно.

ШИНЭ МЭДЭЭ