МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

1400 гаруй мөрдөстөн бүсгүйчүүдийн чуулга уулзалт боллоо
2019.09.23
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

1400 гаруй мөрдөстөн бүсгүйчүүдийн чуулга уулзалт боллоо

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй алба хаагчдын анхдугаар чуулга уулзалт 09 дүгээр сарын 20-ны өдөр Соёлын төв өргөөнд болж өндөрлөлөө.

Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Жендэрийн үндэсний хороо, Монгол цэргийн нэгдсэн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй энэ анхдугаар чуулга уулзалтаар эмэгтэй алба хаагчдын тулгамдаж буй асуудлыг сонсож, төрийн бодлого шийдвэрт тусгуулах зорилготой юм.

Чуулга уулзалтад БХЯ, ЗХЖШ, ХХЕГ,ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын 1400 гаруй мөрдэстэй бүсгүйчүүд оролцсон бөгөөд энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албаны дарга, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, Ерөнхий сайдын зөвлөх, Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Г.Бямбасүрэн, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Дамдинцэрэн, Дотоод хэргийн их сургуулийн захирал, хошууч генерал Ш.Лхачинжав, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар оролцсон юм.

Чуулга уулзалт жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэхээс эхэлсэн бөгөөд дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт "Энхийг сахиулах ажиллагаанд-эмэгтэйчүүдийн оролцоо" гэрэл зургийн үзэсгэлэн болон зарим мөрдэстөн бүсгүйчүүдийн урласан гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхсон юм.

Чуулга уулзалтад ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат "Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй алба хаагчдын эрх зүйн байдал, нийгэмд эзлэх байх суурь" илтгэл тавьж, байгууллагын бүрийн төлөөлөл болж нэр бүхий эмэгтэйчүүд сэтгэгдлээ хуваалцсан юм.

Хошууч генерал Р.Сүхбатын тавьсан илтгэлд Монгол Улсын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад алба хааж байгаа эмэгтэй цэргийн алба хаагчдын эзлэх хувийг авч үзвэл Зэвсэгт хүчинд 17 хувь, хилийн цэрэгт 9.8 хувь, онцгой байдлын албанд 19 хувь, цагдаагийн байгууллагад 14 хувь, шүүхийн шийдвэр биелүүлэх албанд 28.6 хувьтай байгаа аж. Энэ нь тэдний хууль, эрх зүйн орчин, нийгмийн хамгааллын асуудлыг тусгайлан авч үзэх шаардлагатай болохыг харуулж байгааг тэрээр онцолж байсан юм.

Эмэгтэй алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд амжилттай оролцож ирсэн түүхтэй бөгөөд 2006 оноос хойш Монгол Улсын 645 эмэгтэй офицер, ахлагч НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч, штабын офицероор болон цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ нь НҮБ-д цэрэг хандивлагч дэлхийн 126 орноос нийт энхийг сахиулагчдынхаа тоогоор 25, эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа тоогоор 17, нэг хүнд ногдох энхийг сахиулагчдаараа Ази тивдээ тэргүүлж байна. Монгол Улсаас үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй цэргийн алба хаагчдын анхдагчдаас онцолбол 2006 онд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд анхны эмэгтэй ажиглагч офицероор ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Н.Нямжаргал, 2008 онд анхны эмэгтэй цэргийн алба хаагчид цэргийн багт, 2010 онд цэргийн хүчний штабт анх удаа штабын офицероор, 2013 онд анх удаа хүчний төв штабт хэлтсийн даргаар, 2015 онд НҮБ-ын Нью-Йорк хот дахь төв штабын Энхийг сахиулах ажиллагааны газарт анх удаа мэргэжилтнээр, 2015 онд анхны цэргийн багийн захирагчаар, 2018 онд хүчний штабт анхны эмэгтэй цагдаагаар, 2019 онд Афганистан улсад явагдаж буй НАТО-ийн эвслийн тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан цэргийн багт анх удаа эмэгтэй бүрэлдэхүүн тус тус үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна. Энхийг сахиулах ажиллагаанд 2013 оноос хойш хууль сахиулах байгууллагаас нийт найман эмэгтэй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэсэн ба ХХЕГ-аас гурав, ЦЕГ-аас нэг, ОБЕГ-аас хоёр, ШШГЕГ-аас хоёр тус тус байна.

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмэр, хүчин чармайлтыг НҮБ болон Олон улсын хамтын нийгэмлэгээс өндрөөр үнэлж, цаашид энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа тоог нэмэгдүүлэхийг уриалсан байдаг. Эмэгтэйчүүдийн талаар хийсэн судалгааны дүнгээс үзэхэд цалин хангамж, орон байрны асуудал хурцаар хөндөгдөж байгаа нь төрөөс эмэгтэй алба хаагчдын нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлыг бодлогын түвшинд авч үзэх шаардлагатайг харуулж байна гэлээ. Тэрээр цаашид хэлэхдээ "Эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулсан олон төрлийн баримт бичгүүд байгаа хэдий ч бодит байдал дээр эмэгтэйчүүдийг алагчлах үзэл, хэлбэр дэлхийн өнцөг булан бүрт байсаар байна" хэмээн Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд дурдсан байдаг. Монгол Улсаас үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй цэргийн алба хаагчдын анхдагчдаас онцолбол 2006 онд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд анхны эмэгтэй ажиглагч офицероор ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Н.Нямжаргал, 2008 онд анхны эмэгтэй цэргийн алба хаагчид цэргийн багт, 2010 онд цэргийн хүчний штабт анх удаа штабын офицероор, 2013 онд анх удаа хүчний төв штабт хэлтсийн даргаар, 2015 онд НҮБ-ын Нью-Йорк хот дахь төв штабын Энхийг сахиулах ажиллагааны газарт анх удаа мэргэжилтнээр, 2015 онд анхны цэргийн багийн захирагчаар, 2018 онд хүчний штабт анхны эмэгтэй цагдаагаар, 2019 онд Афганистан улсад явагдаж буй НАТО-ийн эвслийн тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан цэргийн багт анх удаа эмэгтэй бүрэлдэхүүн тус тус үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна.

Энхийг сахиулах ажиллагаанд 2013 оноос хойш хууль сахиулах байгууллагаас нийт найман эмэгтэй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэсэн ба ХХЕГ-аас гурав, ЦЕГ-аас нэг, ОБЕГ-аас хоёр, ШШГЕГ-аас хоёр тус тус байна. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмэр, хүчин чармайлтыг НҮБ болон Олон улсын хамтын нийгэмлэгээс өндрөөр үнэлж, цаашид энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа тоог нэмэгдүүлэхийг уриалсан байдгийг онцоллоо.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хүн төрөлхтний түүхэнд анхны төрт улсыг үндэслэн байгуулж, хүчирхэгжүүлэн мандуулж, өргөн уудам тал нутагт нүүдэллэн аж төрж байсан монголчуудын аугаа эзэнт гүрнийг эмхлэн байгуулахад хатан ухаант, эрэлхэг дайчин бүсгүйчүүдийн оруулсан хувь нэмэр үлэмж их" хэмээн баяр хүргэж, талархал дэвшүүлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ