Б.Ганхуяг: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлнэ
2019.09.25
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Б.Ганхуяг: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлнэ

Сүхбаатарын талбайд Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг болж байна. Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын нээлттэй өдөрлөгүүд зохион байгуулагдаж байгаа. Энэ хүрээнд УУХҮЯ-ны харьяа агентлагууд болон компаниуд, аж ахуйн нэгжүүд хамтран оролцож байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд 2019 оны есдүгээр сарын 24-ний байдлаар 12.5 сая нүүрс олборлохоор төлөвлөснөөс 13.1 сая нүүрс олборлож, төлөвлөгөөгөө давуулан биелүүлээд байна. Өнөөдрийн байдлаар 2.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллалаа. Цэвэр ашиг 677 тэрбум төгрөг буюу 102 дахин давуулж чадсан. Улсын төсөвт 478 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ.

2019 оны хувьд компанийн хамгийн том зорилт биелсэн. Тухайлбал, дагалдах төсөл хөтөлбөрүүд буюу төмөр зам, автозамын төслүүдээ эхлүүлэх, зогссон байсан төслүүдээ дахин эхлүүлэх ёстой байсан. Үүний дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлыг анхны хөрөнгө оруулалт буюу 156 тэрбум төгрөгөөр эхлүүллээ. Ерөнхийлөгч болон холбогдох сайдууд газар дээр нь очиж танилцсан. Ажил амжилттай урагшилж байгаа. Уг зам нь стратегийн олон гарцыг бий болгоод зогсохгүй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бий болгож байгаа юм" гэв

ШИНЭ МЭДЭЭ