ЭТТ: IX САРЫН 23-НЫ БАЙДЛААР 13.1 САЯ ТОНН НҮҮРС ОЛБОРЛООД БАЙНА
2019.09.25
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

ЭТТ: IX САРЫН 23-НЫ БАЙДЛААР 13.1 САЯ ТОНН НҮҮРС ОЛБОРЛООД БАЙНА

“Эрдэнэс тавантолгой” ХК 2019 он гарснаас хойш IX сарын 23-ны байдлаар нийт 13.1 сая тонн нүүрс олборлосон байна.

Харин борлуулалтын орлого төлөвлөснөөс 35 хувиар давж, 2.1 их наяд төгрөг болсон гэж мэдээллээ. Компани одоогоор Зүүн цанхийн нүүрсийг “Chalco” компанид 62 ам.доллароор, Баруун цанхийг нүүрсийг 70 гаруй ам.доллароор борлуулж байгаа.

Эргэн сануулахад, Засгийн газрын 135-р тогтоолын дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих ажлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлэхээр болсон. Энэ хүрээнд компани Монголын төмөр зам компанийн үнэт цаасыг худалдан авч, 750 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх юм.

Т.Элиса

Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com

uyanga.m@bloombergtvmongolia.com

ШИНЭ МЭДЭЭ