"Эрүүл энхийн үйлстэн-2019" наадам боллоо
2019.09.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

"Эрүүл энхийн үйлстэн-2019" наадам боллоо

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы санаачилга, дэмжлэгтэйгээр Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс Эрүүл мэндийн газартай хамтран Шилдэг эмч, эмнэлгийн ажилтан нарыг шалгаруулах “ЭРҮҮЛ ЭНХИЙН ҮЙЛСТЭН-2019" наадмыг 2 дахь удаа 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сайншанд сумын Хүүхдийн ордонд ёслол төгөлдөр зохион байгууллаа.

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийг үнэлж алдаршуулах зорилгоор энэхүү наадмын ерөнхий зохион байгуулагчаар Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл ивээн тэтгэж, хамтран зохион байгуулагчаар Дорноговь аймгийн ЗДТГ, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, дэмжигч байгууллагаар Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймгийн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль оролцсон байна.

Энэхүү наадам 9 төрөлд шилдгүүдээ шалгаруулдаг ба энэ удаагийн наадамд,
Шилдэг хамт олон: АНЭ Хүүхдийн тасгийн хамт олон
Шилдэг эмч: АНЭ Гэмтлийн эмч Х.Эрдэнэбулган
Шилдэг сум өрхийн эмч: Зүүнбаян сум дундын эмнэлгийн их эмч Ц.Болормаа
Шилдэг судлаач эмч: ЗҮНЭ дүрс оношилгооны эмч Мөнгөнцэцэг
Шилдэг ажилтан: АНЭ механик, жолооч Б.Баттөмөр
Шилдэг эмнэлгийн тусгай мэргэжилтэн: Замын-Үүд сумын Борхойннаран ӨМТ-ийн Дүн бүртгэгч бага эмч М.Адъяа
Шилдэг сувилагч: Өргөн сумын эрүүл мэндийн төвийн сувилагч Т.Ариунгэрэл
Шилдэг хүйн ээж: АНЭ-ийн эх баригч У.Урангуа
Шилдэг эмийн мэргэжилтэн: Төгс фарм эм найруулагч Ц.Цэрэнхүү нар тус тус шалгарлаа.

ШИНЭ МЭДЭЭ