МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хооронд байгуулсан Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа
2019.10.01
Гадаад харилцаа

ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хооронд байгуулсан Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2019.10.01/  Монгол Улс, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хооронд байгуулсан Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Польш Улсад 2013 онд хийсэн айлчлал болон хоёр улсын Засгийн газар хоорондын уулзалт, яриа хэлэлцээг үндэслэн БНПУ-ын Засгийн газраас 50 сая еврогийн экспортын зээлийг эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “нөхцөлт тусламж” буюу “экспортын зээл”-ийн журмын дагуу манай улсад олгохоор шийдвэрлэсэн. Уг нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2017 онд байгуулжээ. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих, Гал түймэртэй тэмцэх техник тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл, Гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт эмнэлэг төсөл, Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл, Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах төсөл, Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхээр тогтсон байна.

Өнөөдрийн байдлаар эдгээрээс 2 төслийн тусгайлсан зээлийн гэрээг байгуулж, төслийг хэрэгжүүлж байна. Бусад төслүүдийг хэрэгжүүлж, санхүүжилтийг авах, зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн салбарт эрүүл мэндийн салбарыг нэмэхийн тулд Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүчинтэй хугацааг 1 жилээр  сунгах шаардлагатай болсон байна.

Дээрх хоёр хуулийн төслөөс  гадна “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III ” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай болон Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ