МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын дарга Ярослав Кубера-г хүндэтгэн зоог барив
2019.10.02
Гадаад харилцаа

Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын дарга Ярослав Кубера-г хүндэтгэн зоог барив

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын дарга Ярослав Кубера, түүний гэргий Вера Куберова нарыг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол-Чехийн Засгийн Газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувиар хүндэтгэн үдийн зоог барилаа.

Зоогт Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын төлөөлөгчид, Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд Н.Наранбат, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Иржи Бродский болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.

Зоогийн үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Чех Улсын Парламентын Сенатын танхимын дарга ноён Я.Кубера-гийн энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохын зэрэгцээ Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг олон салбарт өргөжүүлэн бэхжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Чех Улсын зүгээс үзүүлж ирсэн хөгжлийн хамтын ажиллагааны хүрээн дэх томоохон бүтээн байгуулалтын тусламж дэмжлэг, тэрчлэн Чех Улсад боловсрол эзэмшсэн олон тооны монголчууд эх орнынхоо хөгжилд чухал хувь нэмэр оруулсанд ихээхэн талархалтай ханддаг болохыг тэмдэглэв. Тэрчлэн хоёр улсын хувьд нийгэм, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийг нэгэн цаг үед зэрэг хийж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан тогтолцоонд амжилттай шилжихийн зэрэгцээ найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа хадгалан үлдэж, улам өргөжүүлэн бэхжүүлж чадсаныг онцлов.

undefined

Зоогийн үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны яриа хэлэлцээний гол механизм болох Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдааны үеэр хэлэлцэн тохиролцсон зарим асуудлуудын хэрэгжилтийн талаар товч ярилцсан ба энэ үеэр ноён Я.Кубера Чех Улсаас эмнэлгийн тоног төхөөрөмж, ор зэргийг Монгол Улсад хандивлах асуудлыг БНЧУ-ын Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэсэн болохыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд албан ёсоор дуулгав. Эмнэлгийн тоног төхөөрөмж, ор зэргийг хандивлах асуудлыг 2018 оны 4 дүгээр сард Прага хотноо хуралдсан Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаанаар анх хэлэлцэн тохиролцсон болно.

ШИНЭ МЭДЭЭ