2019.10.03
Улстөр
Н.Энхболд: Д.Ганзориг генерал бүх шалгуурыг хангасан хүн учир дэмжиж байна
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны намрын ээлжит чуулганы эхний хуралдаан (2019.10.03) 57.9 хувийн ирцтэйгээр 09 цаг 42 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн болохыг Байнгын хорооны дарга танилцууллаа.
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөх асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх горимын саналыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм. Байнгын хорооны хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлын талаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд
Зэвсэгт хүчний удирдлагын тогтолцооны талаар би түрүүн хэлсэн. Цэргийн мэргэжилийн удирдлагын хамгийн дээд байгууллага бол Зэвсэгт хүчний жанжин штаб ийм учраас маш их хариуцлагатай сахилгатай бэлэн байдлыг хангах хамгийн чухал шүү.
Хуулиараа томилдог хүн нь МУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, хуулин дээрээ бол Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Батлан хамгаалахын сайдын удирдлага дор ажиллана гэсэн ийм хоёрдмол утгатай. Д.Ганзориг генералын хувьд бол энэ бүх шалгуурыг хангасан. Тйимээс дэмжиж байна. Цэргийн алба өөрөө онцлогтой. Бусад албыг бодвол илүү эрсдэл өндөртэй.
ШИНЭ МЭДЭЭ
Төрөлжүүлсэн цэргийн албыг бэхжүүлнэ
2019.10.31
БХ-ын сайд Н.Энхболд БНХАУ-д айлчилж байна
2019.10.21