2019.10.04
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
УИХ-ын чуулганы өнөөдрийн (2019.10.04) нэгдсэн хуралдаанаар Д.Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох эсэх асудулыг хэлэлцлээ.
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан А.Ганбат үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн.
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
"Монгол Улсын Ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагч. ЗХЖШ-ын даргыг халах, солихдоо өөрөө шийддэг. Ингэхдээ УИХ-тай зөвшилцдөг. Д.Ганзориг нь цэргийн удирдлагын дээд байгууллага, цэргийн ангид ажиллаж байсан. Мэргэжил, туршлага зэргээрээ шаардлагуудыг хангасан хүн. Тиймээс Батлан хамгаалахын сайдын хувьд дэмжиж байгаа.
Хуулиараа 2 удирдлагатай ажилладаг хүн. ЗХЖШ дарга нь БХ-ын сайд болон ЗХ-ний Ерөнхий командлагчийн удирдлага дор ажилладаг.
ТББ-уудтай холбоотой асуудал бий. Албаа хашиж байгаа албан хаагч ТББ-ын үйл ажиллагаанд биечлэн шууд оролцож болохгүй гэдэг шаардлага сайдын хувьд тавьдаг. Байгууллагуудын хүсэлтээр, цэцэрг эх оронч хүмүүжлийг олон нийт, залуу үеийн дунд зохион байгуулахад хуулийн хүрээнд ТББ-д тусламж үзүүлж болно гэж үзэж байгаа.
Үндсэн хуулиараа батлан хамгаалах салбар бол иргэний удирдлагатай салбар. БХЯ-ны хийх гол ажлын нэг нь цэрэг иргэний харилцааг бэхжүүлэн, иргэний хяналтыг сайжруулах, алба хаагчийн нийгмийн хамгаалал, хүний эрхийн хамгаалалд онцгой анхаарах чиглэлд ажиллах ёстой. Тиймээс ЗХЖШ-тай хамтран хяналтын тогтолцоонд давхардал их байсныг шинэ тушаал баталсан. Цэргийн мэргэжлийн байгууллага мэргэжлийн ичглэлээр үйл ажиллагаа явуулна. Яам нь иргэн-цэргийн харилцаа, санхүүгийн хяналт цэргийг хариуцан ажиллах чиглэлийг тодорхой болгосон."