2019.10.04
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
А.Ундраа: Цэрэг, эх оронч үзлийг боловсролын системтэй уялдуулан багаас нь төлөвшүүлэх нь зүйтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн (2019.10.04) нэгдсэн хуралдаанаар Д.Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох эсэх асуудлыг хэлэлцлээ.
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан А.Ганбат үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн.
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.