2019.10.04
Хууль, эрх зүй
Х.Нямбаатар: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг энд хүргээд булшилж байгаад харамсаж байна
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.04) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг өчигдөр /2019.10.03/ хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн бол Төрийн байгуулалтын байнгын хороо хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Энэ дагуу чуулганаар хоригийг дэмжих эсэхийг шийднэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
Үнэхээр харамсаж байна. Маш удаан хугацаанд олон хүний хөдөлмөрөөр явж ирсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажил энд хүрээд зогсож байна. Манай намын хэсэг нөхдүүд сөрөг хүчинтэй нэгдээд өөрчлөлтийг энэ хүрээд булшилж байгаад харамсаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 68, 69 дүгээр зүйлд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Үндсэн суурь өөрчлөлтийг хийсэн. Энд Үндсэн хуулийн өөрчлөлт гэсэн нэр томьёогоор хийж байгаа. 2010 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөл гэсэн хоёр хуулийн зөрчил үүссэн. Хууль зүйн ШУ-нд зөрчил үүсвэл Үндсэн хуулиа барих хуультай.
Би нэг хүнд маш их харамсаж байгаа. Бид 6 сараас хойш тасралтгүй энэ дээр суусан. 6 сард хууль хэлэлцэж эхлээд Хууль зүйн сайд Ц.Нямдорж бүлэгт байнга өөрийн зөвлөгөөгөө өгч МАН-ын бүлэг Ц.Нямдорж сайдын хэлсэн болгоноор бүлгийн шийдвэрийг гаргаж байсан. Үндсэн хуулийг сөрөг хүчинтэйгээ ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчтэйгөө зөвшилцаж явахгүй бол болдоггүй баримт бичиг шүү залуучуудаа гэж бидэнд хэлээд ийм шийдвэрт хүрсэн. Зөвшилцөх албанд өөрөө орж ажиллаад ингэж зөвшилцсөн гэж орж ирж танилцуулсан ч удалгүй энэ зөвшилцөл буруу гээд санал хэлж санал хураалт явуулж өөрийн талд шийдүүлсэн. Одоо болохоор Ард нийтийн санал асуулга явуулах буруу Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах хэрэгтэй гээд явж байгаад туйлын харамсаж байна.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын гишүүдийн Шинэ жилийн мэндчилгээ
2019.12.31