МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Буянт-Ухаа 2” хороололд 280 хүүхдийн цэцэрлэгийн шав тавьлаа
2019.10.04
Орон нутгийн хөгжил

“Буянт-Ухаа 2” хороололд 280 хүүхдийн цэцэрлэгийн шав тавьлаа

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан өөрийн сонгогдсон тойрог Буянт-Ухаа 2 хорооллын оршин суугч, иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу “Буянт-Ухаа 2” хороололд 280 хүүхдийн цэцэрлэгийн шав тавьлаа.

Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ тааруу байгаа, хүүхдээ сургууль цэцэрлэгт хамруулах талаар өргөдөл, санал хүсэлтүүд маш ихээр ирдэг байна.  “Буянт-Ухаа 2” хороололд 280 хүүхдийн цэцэрлэг, 1200 хүүхдийн сургууль шинээр бариулах ажлыг 2019-2020 оны Улсын төсөвт тусгуулсан аж.

Шавь тавьсан 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 2020 оны 8 сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. Удахгүй 1200 хүүхдийн сургуулийн барилгын ажил эхэлнэ гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ