2019.10.04
Орон нутгийн хөгжил
“Буянт-Ухаа 2” хороололд 280 хүүхдийн цэцэрлэгийн шав тавьлаа
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан өөрийн сонгогдсон тойрог Буянт-Ухаа 2 хорооллын оршин суугч, иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу “Буянт-Ухаа 2” хороололд 280 хүүхдийн цэцэрлэгийн шав тавьлаа.
Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ тааруу байгаа, хүүхдээ сургууль цэцэрлэгт хамруулах талаар өргөдөл, санал хүсэлтүүд маш ихээр ирдэг байна. “Буянт-Ухаа 2” хороололд 280 хүүхдийн цэцэрлэг, 1200 хүүхдийн сургууль шинээр бариулах ажлыг 2019-2020 оны Улсын төсөвт тусгуулсан аж.
Шавь тавьсан 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 2020 оны 8 сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. Удахгүй 1200 хүүхдийн сургуулийн барилгын ажил эхэлнэ гэлээ.
ШИНЭ МЭДЭЭ
Цар тахлын хуулийг сунгах асуудлыг хэлэлцлээ
2021.12.29
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг томиллоо
2021.12.02