2019.10.04
Хүний эрх

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олон улсын мөнгө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.04)   үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.

Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тогтолцоо, түүний үйл ажиллагааг сайжруулах, терроризмтой тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох дараахь хэрэгцээ, шаардлага үүссэн. 

Тиймээс Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

"Бид НҮБ-ын гишүүн, Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх олон улсын байгууллагын хувьд энэ үүргийг хүлээнэ. Хийхгүй байлаа гэхэд асуудал хүндэрнэ. Өмнөх 1 жилийн хугацаанд дэвшил гарсан. 11 хийх ёстой үүрэг чиглэл өгсний 7 нь бид хийж хэрэгжүүлсэн. Саяхан Тайландад болсон хурал дээр Монгол Улсын авлига, мөнгө угаахтай тэмцэхэд дэвшил гаргасан. Монгол Улсын төр засаг үүний эсрэг байгаа итгэл үнэмшлээ илэрхийлж байна гэдэг байдлаар хандаж үнэлгээ өгсөн. Ажлын хэгсийн залуустаа баярлалаа.

Одоо бидэнд 4 асуудал үлдсэн. Үүний 2-ыг ньбид шийдэж чадна. 2 нь хууль хяналтын байгууллагатай холбоотой асуудал бий. Үүнд УИХ хөндлөнгөөс оролцох боломжгүй.

УИХ-ын гишүүд ирээдүйг харсан шийдвэр гаргахгүй бол үнэхээр болохгүй байна. Ил тодын хуулийг ярихгүй байх боломж алга. Асуудал дагуулсан. Монгол Улсын парламент үүнд ороогдож байна. Бид дотооддоо зөв гэж харж байгаа ч олон улсад буруу гэж үнэлэгдэж байна.

Арилжааны банкууд ч бас өөрийн хөрөнгөө нэмэхдээ хуулийн хүрээнд нээлттэй байх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай. Мөнгө угаахтай холбоотой асуудал ч шүүхийн байгууллагад хариуцлагатай хандах ёстой. Хууль эрх зүйн орчинтьой холбоотой өнөөдөр орж ирж байгаа энэ хууль байна. Өмнө нь 3 хууль батлагдсан.

10 сарын дундуур бил олон улсын өмнө эдгээрийг тайлагнана. Ингэхдээ 4 хийх ёстой зүйлийн 2 гэх үү? эсвэл 4лээ хангалтгүй гэж шийдвэр гарах уу гэдэг л бидэнд асуудал байна."

ШИНЭ МЭДЭЭ