МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл өргөн барилаа
2019.10.08
Эрүүл мэнд

Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл өргөн барилаа

Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2019.10.08) өргөн барилаа.

Баяжуулсан хүнсний тухай хуулиар зарим төрлийн хүнсийг баяжуулахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан билээ. Энэ хууль батлагдахаас өмнө зөвхөн хүнсний давсыг иодоор баяжуулах асуудлыг тусгайлсан хуулиар зохицуулж байсан юм.

Иймд Баяжуулсан хүнсний тухай хуулийн зохицуулалттай давхардал үүсгэж байгаа тул Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Уг хуулийн төслийг дагалдан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар Баяжуулсан хүнсний тухай хууль бусад хууль тогтоомжтой давхардал, хийдэл, зөрчил үүсгэхгүйгээр хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ