МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.10.09
Хууль, эрх зүй

Ц.Мөнх-Оргил: Гэрч хохирогчийн хамгаалалтыг ямар төсвөөр санхүүжүүлж байна вэ?

Хууль зүйн байнгын хорооны байнгын хорооны өнөөдрийн /2019.10.09/ хуралдаанаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль 2014 онд хэрэгжиж эхэлсэнээс хойш 367 хүн хамгаалалтанд авагдсан юм байна гэж ойлголоо. Энэ бүхнийхээ зардалыг гаргасан уу? Нэг хүн жилд хэдэн төгрөгний зардал гардаг вэ тэрийг төсвийн ямар зардалаар санхүүжүүлж байна вэ?

Энэ 367 хүн дотроос ажил хийж байгаад гэрч хохирогчийн хамгаалалтанд ороод ажилаа хийх боломжгүй болоод цалин хөлс өгч таарна даа энийг хаанаас санхүүжүүлж байна вэ? Ажил олгогчидоос олгож байна уу? төсвөөс өгч байна уу? яагаад гэвэл ажил олгогчидоос манай ажилтан гэрч хохирогчийн хамгаалалтанд надаас хамааралгүй орсон байхад ажил олгогчийг цалин олго гээд байна гэсэн асуудал ирээд байна. Энэ ортой юу? өмнө жилүүдэд ийм асуудал хэр гарсан бэ?

ШИНЭ МЭДЭЭ