Илүү сайхан ирээдүйн төлөө 1000 ээж чууллаа
Дорноговь аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Нутгийн зөвлөл, мөн УИХ-ын гишүүн миний бие дэмжлэг үзүүлж, “ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ” уриан дор “1000 ээжийн чуулга-уулзалт”-ыг анх удаа 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр аймгийн Хүүхдийн ордонд зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийн тэргүүн миний бие, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайдын гэргий Гурмеет Каур, аймгийн удирдлагууд болон 14 сумдын 1000 гаруй эмэгтэйчүүд, ээжүүд оролцлоо.
Чуулга уулзалтаар, гэр бүлийн үнэ цэнэ, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар МЭХолбоо, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн нар илтгэлүүдийг хэлэлцүүлсэн ба хөгжлийн бэрхшээлтэй иргэд, АА-ТББ, давхар хамаарлын бүлэг, АСА бүлэг, өсвөр насны охидын төлөөлөлүүд дуу хоолойгоо илэрхийлж, уриалга гаргалаа.
Мөн эрхэлсэн салбартаа үр бүтээл гарган бусдыгаа манлайлан ажиллаж буй эмэгтэйчүүдийг шагнаж урамшууллаа.