2019.10.10
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ нэгдсэн хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дууслаа.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
"Ажлын хэсгийнхэнд хэлэх зүйл байна. Хуулийг дагалдаад үндэсний хөтөлбөр, баримт бичиг боловсруулах юм байна. Монгол Улсад өнөөдөр үнэнийг хэлэхэд салан тусгаарлах шашны болон терроризмын аюул хоолойд тулчихаагүй байна. Үй олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэдэггүй. Үй олноор хөнөөх болон цөмийн зэвсэг үйлдвэрлэх, тараахын эсрэг байдаг. Гэтэл бид өөрсдөө ийм хууль гаргаад сууж байна. Хуулийн дотор санхүүжүүлэх асуудлыг хориг арга хэмжээ авна, хөрөнгийг царцаана гэсэн байна. Монгол Улсын иргэний хөрөнгийг иж бүрэн бүртгэж, санхүүгийн тооцоо, тайланд оруулах, цаашид өсөн дэлгэрүүлэхэд бүх юмаа тайлагнах хэрэгцээ гарч байна. Дотоодын жагсаалт гарах юм байна.
Хоёрдмол зориулалттай бараа бүтээгдэхүүн явуулахыг хориглоно. Цаашлаад цахим сүлжээ, техник технологи, холбоо дохиолол, сансар судлал, хими физик технологи байна. Эдгээрийг нутагшуулах гэхээр Молнгол Улс үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх гэхээр хоёрдмол зориулалттай бүтээгдэхүүн оруулж ирлээ гэсэн нэрийн дор хаагдахвий дээ. Энийг анхаараарай. Үйлдвэрлэл хөгжихгүй байх вий гэсэн болгоомжлол байна.
Хуулийн 2.29 дээр цахим сүлжээ, техник хэрэгсэл гэж бий. Энэ явсаар хөгжилд чөдөр тушаа болох юм биш үү?
Терроризмыг суртал ухуулга явуулж, дэлгэрүүлж, уриалж, өдөөн хатгаж байгаа этгээдүүдэд хариуцлага оноох ялыг нэмэх хэрэгтэй. 5 жилд багадна. Терроризмтэй гадны улсууд тэмцэхдээ тэднийг устгадаг. Харин бид 5 жил хорино гээд яадын. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой аюул учруулж байгаа бол хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. 20.2-т 5 жил гэснийг өөрчилөх хэрэгтэй."