МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.10.10
Гадаад харилцаа

Б.Баттөмөр: Элчин сайдын яамны ажилчдын орлогыг нэмэх чиглэлээр ямар ажил хийгдэж байна?

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Минск хотод ЭСЯ нээх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа


 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр салбарын  сайд Д.Цогтбаатараас хэдэн хэдэн асуудлаар асуултууд асуулаа

"Төслийг дэмжиж байна. Дипломат ажилчид их залуужиж байна. Хамгийн гол дипломат албан тавьдаг шаардлага бол туршлага байдаг юм байна. Олон хэл биш. Тэгэхээр элчин сайдын яамны ажилтнууд мэргэжлийн карьер хийх чиглэл рүү ямар шинэлэг зүйл хийгдэж байна вэ?

Хоёрдугаарт, олон газар элчин сайд, консулыг нэмэгдүүлэхээр төсвийн хөрөнгө тарамддаг гэдэг. Өнөөдөр хэлэн элчин сайд, консулын газар ажиллаж байна. 

Гуравдугаарт, элчин сайдын яамны ажилчдын орлогыг нэмэх чиглэлээр ямар ажил хийгдэж байна? Орлого муу учраас элдэв нэмэлт орлого хайгаад байна шүү дээ. Өнөөдөр маш бага цалинтай байгаа. 

Гадаад харилцааг эдийн засагжуулах гэж их ярьдаг байсан. 21-р зуунд ээн ажлыг хэрхэн хийх вэ? ямар бодлогын ажлууд хийж байна вэ? 

ШИНЭ МЭДЭЭ