МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.10.15
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Хураамжийн хэмжээг ямар тооцоо судалгаагаар нэмж байна вэ?

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.10.15) хуралдаанаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

1.2-с 3 сая хүртэл гэдэг нь зарим жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд ихдэж байна гэж үзээд 50-20 сая болгосон юм байна. Жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд 1,2 маань 50 болж буурах юм байна. Энэ 20 сая болгож өсгөдөг нь яаж байгаа юм бэ?

Ямар аж ахуй нэгжүүд дээр ингэж өссөн ямар тооцоо судалгаа байна? Хураамжийн хэмжээг нэмээд байна гэдэг чинь тухайн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Улсын төсөвт орж байгаа орлого нэмэгдэнэ гэсэн үг гэвч ямар тооцоо судалгаан дээр үндэслэж гаргасан бэ гэдэг дээр хариулт авъя.

ШИНЭ МЭДЭЭ