2019.10.15
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд шинэ сургууль ашиглалтад орлоо
Улсын төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд 640 хүүхдийн сургууль шинээр ашиглалтад орж, хүүхдүүдээ хүлээн авч эхэллээ.
УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар шинээр ашиглалтад орсон 143 дугаар сургуульд Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус хороонд сургуулийн насны 2500 хүүхэд оршин суудаг бөгөөд төрийн өмчит болон хувийн сургууль байхгүйгээс хүүхдүүд өөр дүүрэг, хорооны сургуульд сурдаг байсан юм.
Тус шинэ сургууль ашиглалтад орсноор нэмэлт хүчин чадлаар 1000 гаруй хүүхэд ая тухтай орчинд сурч боловсрох боломжтой боллоо.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын гишүүдийн Шинэ жилийн мэндчилгээ
2019.12.31
Сонгинохайрхан дүүргийн 1000 эмэгтэй чууллаа
2019.11.22