МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.10.17
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Эдийн засгийн өсөлтөд Оюу-Толгойн оруулж байгаа хувь нэмэр ямар байна вэ?

Улсын Их Хурлын чуулганы /2019.10.17/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 2020 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Хүн ардын амин чухал хэрэгцээг хангах, залгамж шинж чанараа хөдгөлөх, хүрсэн түвшингээ ахиулах зэрэг энэ шаадлагуудыг хангаж байна гэж үзэж байна. Монгол улсад ажиллаж байгаа хамгийн том төсөл бол Оюу-Толгой. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 40,7 их наяд төгрөг үүнд Оюу-Толгой төслийн эзэлж байгаа хувь ямар байна вэ? Энэ тоог яг хэлнэ үү.

Эдийн засгийн өсөлт 6 хувь гэж байгаа. Энд Оюу-Толгойн оруулж байгаа хувь нэмэр ямар байна. Нийт худалдааны эргэлт 14,5 тэрбум доллор энэнээс 7,2 Оюу-Толгойн экспорт. Гадаас бараа авчирч зараад хөгжихгүй. Түүхий эдийг нэмүү өртөг шингээж үнийг нь өсгөх чиглэлээр яиар бодлого баримталлж байна вэ?

ШИНЭ МЭДЭЭ