МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.10.17
Эдийн засаг, Худалдаа

Ж.Бат-Эрдэнэ: Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой

Улсын Их Хурлын чуулганы /2019.10.17/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 2020 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Төсвийн сахилга батыг барьж, тодорхой арга хэмжээ авч, өнгөрсөн онд 12 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь том ололт. Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг бид хөгжүүлэх ёстой. Түүнээс орлого олж, баялаг бүтээдэг байх хэрэгтэй.  Орлого дээр 3,1 их наяд төгрөгийг уул уурхайгаас олохоор тооцсон.

Тэгвэл хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс хэдэн төгрөг олохоор тооцсон бэ. Цаашид энэ чиглэлээр ямар бодлого баримтлах вэ. ХХААХҮЯ-ны зардал дээр 163 тэрбум төгрөгөөс 20,8 тэрбум төгрөг нь хөрөнгийн зардал гэсэн байна. Үйлдвэрлэл рүү, баялаг бүтээх чиглэл рүү юу тусгасан бэ?

Бид алийн болгон зам, барилга, сургууль, цэцэрлэг гэх юм бэ, үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ дэмжсэн төсөв, орлого баймаар байна. ЖДҮХС-ийн асуудал дээр алдаа дутагдал гаргасныхаа төлөө бүгдийг хааж болохгүй шүү дээ.  Сангийн бодлогыг төвлөрүүлж, хамрах хүрээг нь нэмэгдүүлэх ёстой. Мөн төсөв дээр ялгавартай зүйлүүд байна. Жишээлбэл, ганц гишүүнтэй дөрвөн аймагт өөр байх зэрэг гишүүдийн тоогоор тооцмооргүй байна.

Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ