МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл боловсруулжээ
2019.10.17
Эрүүл мэнд

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл боловсруулжээ

Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Генетик нөөцийн тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

“Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тогтоох шаталсан судалгаа”, ”Халдварт бус өвний талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох судалгаа”, “Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа” болон эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс харахад тамхины хэрэглээний тархалт дорвитой буурахгүй байна гэж эрүүл мэндийн байгууллагаас үзсэн байна. Тухайлбал, судалгаагаар 15 ба түүнээс дээш насны хүн амын 27.1 хувь буюу гуравны нэг, үүнээс эрэгтэйчүүдийн 49.1 хувь буюу хоёрны нэг нь, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татаж байгаа бөгөөд 5 жилийн өмнөх судалгаатай харьцуулахад эрэгтэйчүүдийн тамхины хэрэглээ 1.1 хувиар нэмэгдэж, эмэгтэйчүүдийнх 1.6 хувиар буурчээ.

Мөн ЕБС-ийн 13-15 насны эрэгтэй сурагчдын 20.3 хувь, эмэгтэй сурагчдын 8.3 хувь нь тамхи татдаг, судалгаанд хамрагдсан сурагчдын 42.4 хувь нь гэртээ, 49.8 хувь нь олон нийтийн газарт тамхины утаанд өртдөг болох нь тогтоогдсон байна.

Иймд тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох журам батлах, тухайн жилд импортлох тамхины нэр төрөл, тоо хэмжээг тогтоох эрх олгох талаарх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

ШИНЭ МЭДЭЭ