МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсыг зорилоо
2019.10.21
Гадаад харилцаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсыг зорилоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Токио хотноо энэ сарын 22-23-нд болох Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитог Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцохоор өнөөдөр тус улсыг зорилоо.

Энэхүү төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын байгууллага, Холбооны зочид оролцохоор төлөвлөж байна. Япон Улсын Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсоноор, Монгол Улс гуравдагч хөрш Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд дээд ач холбогдол өгч байгаагаа нотлох юм.

Ташрамд дурдахад, Японы эзэн хаан Акихито дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ бууж ууган хүү, хунтайж Нарүхито залгамжилсан юм. Эзэн хаан амьд ахуйдаа хаан ширээнээсээ буусан тохиолдол сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд байгаагүй гэж тухайн үед Японы "NHК" суваг мэдээлж байв.

ШИНЭ МЭДЭЭ