2019.10.18
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

С.Бямбацогт: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гээд явдаггүй

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.18/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Бямбацогт:

"Манай улсын хувьд олон жил яригдаад явдаггүй олон асуудлууд байна. Бүсчилж хөгжүүлнэ гээд явдаггүй. Замын үүдийн чөлөөт бүс, үйлдвэр технологийн парк гээд явдаггүй ажлууд маш их байна. Үйлдвэрийн технологийн паркийн хуулийг өөрчлөөд яах вэ? Хуулинд өөрчлөлт оруулснаар эдгээр явдаггүй газрууд цаашдаа яаж ажиллаж ямар шугамаар явах вэ? Өнөөдөр ямар байна? цаашдаа ямар байх вэ? гэдэгт хариулт авмаар байна.

Хуулинд өөрчлөлт оруулууд бүсчлээд , хөнгөн үйлдвэрийн парк, хүнд үйлдвэрийн парк байгуулаад эдгээр нь цаашдаа хэрхэн яаж явах вэ? Яаж уялдаатай ажиллах болон  татварын таатай орчин хэрхэн бүрдүүлэх яаж ажиллах вэ? Гээд маш олон асуултууд байна. Үйлдвэр технологийн парк байгуулаад хууль батлагдсанаар яг яаж ангилж ямар байдлаар явах вэ? Гол нь үүнийг байгуулаад хуулиа өөрчлөөд энэ асуудал хэрхэн нааштай шийдэгдэх вэ? гэдэг дээр тодорхой хариулт авмаар байна."

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

"Одоогийн байдлаар хүчин төгөлдөр үйлдвэр технологийн 5 Парк байна. Баянговь гээд Таван толгойн хажууд байгаа 2015 оны 5 сарын хуралдаанаар байгуулагдаж байсан парк. Мөн түүнчлэн  Дархан, Эрдэнэт, Багануур , Налайх гэсэн паркууд.  Эдгээр газруудын хувьд үйл ажиллагаа явуулахаар эхлээд байгаа боловч зарим нь явах эсэх нь тодорхойгүй байгаа. Уул уурхайн хүнд үйлвэрийн яамны хувьд  бид цааш нь танилцуулсан. Яагаад явахгүй байна вэ? гэхээр татвар , гааль  нөтөөс чөлөөлөх  зэрэг асуудлууд байна.

Хөдөө орон нутагт байгуулагдахад санхүү мөнгө татах зэрэг асуудлууд хүндрэлтэй хашаа хатгаад ажил явахгүй байна гэдэг нийгэмд ийм дүр зураг харагдаж байгаа үгүйсгэхгүй. Үүнийг зөв болгох үүднээс  манай яамны хувьд Хөгжлийн хөтөлбөрийг засгийн газрын хурлаар  батлуулсан. Цаашид Эрдэнэт, Тавантолгой төрийн өмчит улсын үйлдвэрийн газар дээр суурилсан, Сайншандын газрын ордны газар дээр суурилсан хүнд үйлдвэрийн парк байгуулах нь зөв гээд дэмжигдээд яригдаад  явж байна.

Үйлдвэр технологийн парк орчин, хүний нөөц боловсон хүчин  дэд бүтцээ  бусад зүйлээ дагаж хөгжинө гэдэг нь ойлгомжтой. Эрдэнэтийн үйлдвэрийн хувьд хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 1,4 тэрбум төгрөг батлагдсан . Таван толгой, Сайншанд ч гэсэн явах боломжтой. Дараагийн хувилбар Багануур байх боломж бас байгаа. Цаашид үйлдвэр технологийн паркын хууль дээр сайн суух хэрэгтэй байгааг дурдах хэрэгтэй байх. Ажлын хэсгийг маш өргөн хүрээнд бүх салбарынхныг багтааж байгуулах хэрэгтэй байна."

ШИНЭ МЭДЭЭ