2019.10.24
Гадаад харилцаа
Батлан хамгаалахын сайд БНХАУ-д айлчилж байна
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНХАУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд 9 дэх удаагийн “Бээжингийн Шяншаний Батлан хамгаалах, аюулгүй байдлын форум”-д оролцож байна.
Тус форумд дэлхийн 23 орны Батлан хамгаалахын сайд, 8 орны Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, 20 гаран орны Батлан хамгаалах, аюулгүй байдал хариуцсан дэд сайд, 8 олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцож байгаа юм. Форумын үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу, БНСВУ-ын Батлан хамгаалахын сайд генерал Го Шиан Лич, БНКУ-ын Батлан хамгаалахын сайд Нурлан Ермекбаев болон Олон улсын Улаан загалмайн хорооны дэд ерөнхийлөгч ноён Жиллес Карбоннер нартай уулзлаа гэж БХЯ-наас мэдээлэв.