МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
2019.10.24
Эрүүл мэнд

Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоотой хамтран ажиллана.

Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоод өнөөдөр 2017-2019 оны салбарын хамтын хэлэлцээрийн биелэлтийн талаар ярилцаж, үр дүнг 93.9 хувьтай гэж дүгнэлээ.

Мөн үргэлжлүүлэн 2020-2021 онд хамтран ажиллах хэлэлцээрийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Даш-яндаг нар байгуулж, гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн асуудал, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, эмнэлгийн мэргэжилтэний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

ШИНЭ МЭДЭЭ