2019.10.24
Хүний эрх

Б.Бат-Эрдэнэ: Өнөөдөр бодит баялаг бүтээж байгаа хүмүүс бол малчид

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.24/ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төслийг санаачлагч нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт юм.

Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 17.12 дугаар зүйлийн тайлбарт ”Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж 24 бог, 8 бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж заасан байна.

Төсөлтэй холбогдуулан Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг саллаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"2 хуулийн төслийг нэгтгэх нь зүйтэй байх. Хуулийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай. Хийдлийг арилгаж, чанга ялын бодлого хэрэгтэй байна. Малчдыг цөхрөөж байгаа. Амьжиргааны түвшинг салгаж байгаа асуудалд ямар ял оноох байгаа вэ?

Өнөөдөр бодит баялаг бүтээж байгаа хүмүүс бол малчид юм. Эдийн засгийн хүндрэлийн үед малчид л идэш хоол залгуулж байсан. Хөдөөд барилгын компаниуд ч тэдний баялаг дээр ажиллаж байсан.

Аймгийн төв суурин газруудад хэн орон сууц авч байна вэ? малчид л бүтээсэн баялгаараа авч байна. Малчдын зөвлөгөөн дээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа 10 тодорхой асуудлыг УИХ-ын дарга танилцуулсан."

ШИНЭ МЭДЭЭ