Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2019.10.24
Гадаад харилцаа

Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Монгол Улсын Их хурлын чуулганы /2019.10.24/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж  дэмжив.

Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж танилцууллаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж хариулт авлаа. Ингээд  ёанал хураалт явуулахад гишүүдийн олонх Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжив.

ШИНЭ МЭДЭЭ