МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.10.24
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: 2020 оны төсвийг ХӨӨСӨРСӨН гэж ярих хэрэггүй

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.10,24/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "2019 оны төсвийн хууль өөдрөг байсан учраас өнөөдөр эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч ирж байна. Энэ 2020 оны төсөв "Өөдрөг тал руугаа" болж. Тиймээс хөөсөрсөн төсөв гэж ярих хэрэггүй гэдгийг хэлмээр байна.

Нийгмийн даатгалын хууль, түүнтэй холбогдсон хуулиудыг ярьж байгаа энэ үед би хэдэн зүйлийг хэлмээр байна. 

Хүн амын дийлэнх хэсэг нь тэтгэвэрт гарахдаа тухайн жилийнхээ дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэвэр авдаг улс орон байна. Эдгээр улсуудад  Швейд, Финлянд, Дани зэрэг улсууд орж байна. 

Манайх өнөөгийнхөө тэтгэврийнхээ менежментийг сайжруулаад, хүн амын ядуу хэсгийн тэтгэврийг нэмэх бодлого баримаар байна. Өнөөгийн хийсэн судалгаагаар дэлхийн хүн амын 9% тэтгэвэрт байна. Монголын хүн амын 11% байна. Цаашид энэ өснө. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор энэ бодлогыг явуулах хэрэгтэй. 

тэгэхээр энэ сан өөрийгөө авч явах хэмжээний ямар менежмент, бодлого явуулах вэ?

мөн одоо болон ирээдүйд тэтгэвэр авах хүмүүсийн сайн сайхны төлөө юу хийх, ямар бодлого байна вэ? 

ШИНЭ МЭДЭЭ