НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Засаг дарга Ж.Сандагсүрэн “Боловсролд ээлтэй Засаг дарга” боллоо
2019.10.25
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Засаг дарга Ж.Сандагсүрэн “Боловсролд ээлтэй Засаг дарга” боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаабаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсын жишигт нийцсэн боловсролын стандартад тулгуурлан сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар үр дүнг үнэлж дүгнэх, тогтолцоог боловсронгуй болгоно гэж заасан.

Уг заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журмыг батлуулан, сургууль цэцэрлэгүүдийг байгууллагын менежмент, сурлагын чанар, хүмүүжил төлөвшил, сургалтын орчин гэсэн үндсэн үзүүлэлтээр шалгарууллаа.

Мөн энэ үеэр Засаг дарга Ж.Сандагсүрэнг “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар шалгарууллаа.

Нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 675 цэцэрлэгт 120 мянга гаруй хүүхэд, Ерөнхий боловсролын 255 сургуульд 290 гаруй мянган сурагч, нийт 800 орчим боловсролын байгууллагад 420 мянган хүүхэд сурч хүмүүжин, 30 мянга гаруй багш, ажилтан алба хаагчид ажиллаж хөдөлмөрлөж байна.

Ийнхүү түмний үр хүүхдийн төлөө нэгэн сэтгэлээр ажиллаж хөдөлмөрлөж яваа сургууль, цэцэрлэгийн шилдэг багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан алба хаагчид  индексийн урамшууллын батламжаа гардан авлаа.

Нийслэлийн шилдэг цэцэрлэг

  •  1.    Баянзүрх дүүрэг 122-р цэцэрлэг
  •  2.    Баянгол дүүрэг 94-р цэцэрлэг 
  •  3.    Сонгинохайрхан дүүрэг 118-р цэцэрлэг 
  •  4.    Чингэлтэй 19-р цэцэрлэг 
  •  5.    Баянзүрх дүүрэг 82-р цэцэрлэг  
  •  6.    Чингэлтэй дүүрэг 224-р цэцэрлэг  
  •  7.    Багануур дүүрэг 142-р цэцэрлэг 
  •  8.    Баянгол дүүрэг 141-р цэцэрлэг 
  •  9.    Сүхбаатар дүүрэг 159-р цэцэрлэг 
  •  10. Сүхбаатар дүүрэг 69-р цэцэрлэг 
  •  11. Налайх дүүрэг 123-р цэцэрлэг 
  •  12. Хан-Уул дүүрэг 46-р цэцэрлэг 
  •  13. Сонгинохайрхан дүүрэг 170-р цэцэрлэг 
  •  14. Баянзүрх дүүрэг “Бидний үрс” цэцэрлэг
  •  15. Сүхбаатар дүүрэг 16-р цэцэрлэг
  •  16. Баянгол дүүрэг 93-р цэцэрлэг
  •  17. Хан-Уул дүүрэг 72-р цэцэрлэг
  •  18. Хан-Уул дүүрэг 73-р цэцэрлэг
  •  19. Сонгинохайрхан дүүрэг 106-р цэцэрлэг
  •  20. Баянзүрх дүүрэг 32-р цэцэрлэг

Нийслэлийн шилдэг сургууль

  •  1. Баянгол дүүрэг 38-р сургууль 
  •  2.  Чингэлтэй дүүрэг 17-р сургууль
  •  3. Налайх дүүрэг 109-р сургууль
  •  4. Сүхбаатар дүүрэг 6-р сургууль
  •  5. Багануур дүүрэг “Гүн галуутай” цогцолбор 
  •  6. Сүхбаатар дүүрэг ЛӨЗБАС
  •  7. Баянзүрх дүүрэг 55-р сургууль
  •  8. Сонгинохайрхан дүүрэг 62-р сургууль
  •  9. Чингэлтэй дүүрэг 72-р сургууль
  •  10. Баянзүрх дүүрэг 120-р сургууль
  •  11. Баянзүрх дүүрэг 92-р сургууль
  •  12. Налайх дүүрэг “Эрдмийн оргил” цогцолбор
  •  13. Сүхбаатар дүүрэг МУБИС-ийн ЕБС
  •  14. Сонгинохайрхан дүүрэг 134-р сургууль
  •  15. Хан-Уул дүүрэг 115-р сургууль
  •  16. Баянгол дүүрэг “Эрдмийн ундраа” цогцолбор
  •  17. Хан-Уул дүүрэг 60-р сургууль
  •  18. Баянзүрх дүүрэг “Амгалан” цогцолбор
  •  19. Сүхбаатар дүүрэг 25-р сургууль
  •  20. Хан-Уул дүүрэг 130-р сургууль

ШИНЭ МЭДЭЭ