2019.10.25
Эдийн засаг, Худалдаа
Ж.Энхбаяр: Мөнгөний бодлогоор хэрхэн шинэ эдийн засгийн бодлогыг дэмжих вэ?
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.25/ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
Монголын эдийн засгийн бааз суурь сүүлийн 10 жилд 10 тэрбум доллар дээр л доороо эргэж байгаа. Бүтцээ харахаар бид шавхагддаг баялгаа олборлож экспортолдог бэлэн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр импортолдог хэрэглээний эдийн засагтай болж хувирсан.
Бараг 100 хувь импорт үүнийгээ хангахын тулд шавхагддаг баялаг алт, нүүрс , зэсээ ухаж өгдөг бүтцийн хувьд ийм буруу бүтэцтэй. Тэгэхээр мөнгөний бодлого хэрхэн шинэ эдийн засгийн бодлогыг дэмжих вэ? Мөнгөний бодлого хэрхэн шинэ эдийн засгийн бодлогыг дэмжих вэ?
Бидний нөөц бололцоо болсон хөдөө аж ахуйг салбарыг хэрхэн эрчимжүүлэх вэ? Түүн дээр тулгуурласан хөнгөн болон хүнсний үйлдвэрүүдийн кластерыг яаж босгох вэ? Монгол улс аялал жуулчлалын сонирхол татам орон гэж олон улсад дүгнэдэг. Энэ чиглэлд хийсэн бодлогын асуудал.