2019.10.25
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Өндөр албан тушаалтны оффшор дахь мөнгө, гадаад дахь хаус зэрэг нь Саарал жагсаалтад ороход нөлөөлсөн

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.25/ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгоход Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа чиглэнэ” хэмээн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн үзэл баримтлалд дурджээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

"Манай Улс ФАТФ-ын Саарал жагсаалтанд орсон. Үүний учир шалтгаан яг юундаа байсан бэ? Мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой таны байр суурь юу байна вэ? Гадны томоохон хөрөнгө оруулагчийн нөлөө бол их байна л даа. Энэ гэрээ шударга гэрээ гэхэд хэцүү. мань мэтийн юм хэлээд байгаа биш салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаач, УИХ, Засгийн газрын ажлын хэсэг шалгаад тогтоочихсон юм. Бид гадаадын хөрөнгө оруулагчид буруу өгөхөөс илүү энэ асуудлыг манай талаас хариуцаж байсан хүмүүсийн хариуцлагагүй үйлдэл. 

Төрийн өндөр албан тушаалтны оффшорт нуусан мөнгө, гадаад байгаа харш шилтгээн, хаус энэ саарал жагсаалтанд орох болсон нэг шалтгаан мөн биздээ?

Монголбанкны Ерөнхийлөгчийн илтгэлээс эдийн засагт өсөлт гарсан. Мөнгөний бодлого зөв зүйтэй байсан гэж илтгэлд гарч байна. гэтэл валютын ханш яваад байна, эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд мэдэгдэхгүй байна, банкны зээлийн хүү улам өсөөд байна. Энэ дээр ямар арга хэмжээ авах вэ?"

Түүний асуултанд Монголбанкны Баяртсайхан хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ