2019.10.25
Эдийн засаг, Худалдаа
Б.Баттөмөр: Зээлийн эргэн төлөлт дээр анхаармаар байна
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.25/ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
Хэн буруутай юм цаашид яах юм гэдгээ ярих нь зөв. Саарал жагсаалтад байх юм бол Монгол төгрөгийн орон зайг доллар эзэлнэ. Мөнгө угаах терроризмтой тэмцэх байгууллагуудын жагсаалтад байдаг байгууллагууд дээр анхаарах асуудал байна.
Зээлийн эргэн төлөлт дээр анхаармаар байна. Өндөр инфляц, ханшийн уналт дээр мөнгөний бодлогодоо маш сайн анхаарч ажилламаар байна.