МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улстөрийн намуудын хуулийг дахин хөндөв
2019.10.30
Улстөр

Улстөрийн намуудын хуулийг дахин хөндөв

Улсын төсвийн орлогын 0.04 хувийг улстөрийн нам зарцуулах хязгаартай. Энэ нь улстөрийн намд үзүүлэх төсвийн дэмжлэг юм. Цаашлаад намуудын өрсөлдөөнийг дэмжих үүднээс УИХ-ын сонгуульд нэг хувиас доошгүй санал авсан намд санал тутмыг хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээний 0.05 хувьтай дүйцэхүйц мөнгөн дүнгээр тооцон санхүүжилт олгохоор байна.

Энэ талаар өнөөдөр Нээлттэй нийгэм хүрээлэнд болсон “Улс төрийн намын тухай хууль, тулгамдсан зүйл, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг дээр “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийн тэргүүн Ч.Сосормаа танилцууллаа. Улстөрийн намын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлгийг тус түншлэлээс цувралаар өрнүүлж байгаа юм.

Өнөөдрийн хэлэлцүүлэг уулзалтад Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, А.Ундраа, УИХ-ын даргын зөвлөх Ж.Сүхбаатар, Л.Төр-Од, В.Удвал, С.Мөнхсайхан нарын судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл оролцож, улстөр судлаач Э.Гэрэлт-Од улстөрийн намын бүртгэлд тавигдах гишүүнчлэлийн шалгуурын талаар илтгэл тавилаа.

ШИНЭ МЭДЭЭ