2019.11.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн шав тавьлаа
Өнөөдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 134 дүгээр цэцэрлэгийн 240 хүүхдийн өргөтгөлийн ажлыг эхлүүлж, шав тавьлаа.
Тус өргөтгөл нь 2019-2020 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2 тэрбум 400 сая төгрөгийн төсөвт өртгөөр баригдах юм.