“ЭТТ”: IPO гаргах зөвлөх банкнуудаа сонголоо
2019.11.04
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

“ЭТТ”: IPO гаргах зөвлөх банкнуудаа сонголоо

“Эрдэнэс-Таван Толгой” компани Хонконгийн хөрөнгийн биржид гарах ажилд зөвлөх банкаараа Америкийн “Bank of America”, Швейцарийн “Credit Suisse” банкуудыг сонгожээ.

Тус компани Хонконгийн хөрөнгийн биржид нэг тэрбум гаруй ам.долларын IPO гаргах бэлтгэл ажилдаа ороод байгаа юм. "Bank of America" нь 1784 онд байгуулагдсан АНУ-ын санхүүгийн хамгийн нөлөө бүхийн байгууллагын нэг бөгөөд жилдээ 91.2 тэрбум ам.доллар эргэлддэг аварга байгууллага билээ. Харийн Швейцарийн алдарт “Credit Suisse” нь 1853 онд байгуулагдсан европын санхүүгийн ууган байгууллагуудын нэг. Өнгөрсөн жил тус банкаар 21.7 тэрбум швейцарь франк эргэлджээ. 

Ирж буй долоо хоногт зөвлөх банкнуудын төлөөлөлтэй уулзаж, ажлын нарийвчилсан төлөвлөгөө батлах аж. Хэдийгээр өнгөрсөн зургаадугаар сард олон улсын хөрөнгийн бирж дээр гарах тухай яригдаж байсан ч бэлтгэл ажил хангалтгүй гэх шалтгаанаар ирэх 2020 оны эхний улиралд багтан Хонконгийн хөрөнгийн биржид гарах болсон юм. Улсын их хурал 2018 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар 73 тогтоол гаргаж, Засгийн газрын 224, 245 дугаар тогтоолоор “Эрдэнэс-Таван Толгой” компанийн 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах, IPO  босгох шийдвэр гаргасан билээ.

“Эрдэнэс-Таван Толгой” компани эхний хагас жилийн байдлаар 13.1 сая тонн нүүрс олборлож, 2.1 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна. Компанийн цэвэр ашиг одоогийн байдлаар 677 тэрбум төгрөг байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ