МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.11.05
Эдийн засаг, Худалдаа

Б.Дэлгэрсайхан: Дорноговь аймгийн цагдаагийн албаны хүчин чадал, орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.05) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 58 минутад эхэлж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан

Хар тамхитай тэмцэх албанд шинээр нэмэгдэж буй орон тооноос багадаа 2-ыг, мөн экологийн цагдаагийн орон тооноос Дорноговь аймагт тодорхой тоог хуваарилах санал гаргаж байна.

Мал амьдаар нь экспортлохгүй гэдэг шийдвэртэй холбоотойгоор 20 гаруй мянган тооны мал энэ сумын нутаг дэвсгэрт байгаа. Бөөнөөрөө байгаа мал халдварт өвчинд гарах эрсдэлтэй байдаг шүү. Хүнсний аюулгүй байдал дээр бас анхаарах хэрэгтэй байна.

Монгол Улсын нийт импортын 70 хувь нь нэвтэрдэг, өдөрт 8-10 мянган зорчигч дамжин өнгөрдөг Замын-Үүд сум, Дорноговь аймгийн цагдаагийн байгууллагын хүчин чадал, орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна Хууль зүйн сайд анхаарч өгөөч. 

ШИНЭ МЭДЭЭ