2019.11.05
Эдийн засаг, Худалдаа

Б.Саранчимэг: Агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулах хөрөнгийг тодруулна уу?

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2019.11.05/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

Өнгөрсөн 5 сарын 30-нд Монгол улсын эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их хурлын тогтоолын төслийг баталсан байгаа. Үндсэн чиглэлийн 13.3 Ботаникийн цэцэрлэгийг тохижуулахад нэг тэрбум төгрөг тусгахаар болсон байгаа. Гэтэл өнөөдөр 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх ажлын жагсаалтад харагдахгүй байна. Энэ тал дээр тайлбар өгөөч.

Агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулах хөрөнгийг тодруулмаар байна. 137.6 тэрбум төгрөгийг тусгасан байгаа. Энэ нь өмнөх үеийнхээс 41.4 тэрбумаар илүү туссан байна. Үүний задаргааг тодруулна уу?

ШИНЭ МЭДЭЭ