БЗД-ийн 115-р цэцэрлэгт “Ногоон бэрс” шатрын клуб нээгдлээ
2019.11.07
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

БЗД-ийн 115-р цэцэрлэгт “Ногоон бэрс” шатрын клуб нээгдлээ

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүргийн 115-р цэцэрлэгт “Ногоон бэрс” шатрын клуб нээлээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хувьд УИХ дахь Шатрын спортыг дэмжих бүлгийн гишүүнээр ажилладаг. Энэ спортыг дэмжиж, иргэдэд хүртээл болгох зорилгоор “Ногоон бэрс” хөтөлбөр санаачилж, хэрэгжүүлэн Баянзүрх дүүргийн 1700 өрхөд шатар бэлэглэсэн юм.

Одоогоор “Ногоон бэрс” шатрын клуб нийтдээ 3 сургууль, 6 цэцэрлэг дээр нээгдэж багш нар хүүхдүүдийг оюуны спортод дур сонирхолтой болгож чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлж байна.

Мөн сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд оюуны спорт шатраар хичээллэх боломжийг бүрдүүлж, анги танхимыг бүрэн тохижуулан хүлээлгэн өгсөөр байна.

Жил бүрийн хавар, намрын улиралд өсвөрийн болон насанд хүрэгчдийн ангиллаар “Ногоон бэрс” шатрын тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд удахгүй энэхүү тэмцээн болох аж.

115 дугаар цэцэрлэг 2020 онд Герман улсын хөрөнгө оруулалтаар 400 сая төгрөгийн иж бүрэн засвар хийгдэхээр болсон байна.

Энэ өдөр 115 дугаар цэцэрлэгийн хамт олны саналын дагуу нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүд болох суурин компьютерууд, зөөврийн компьютерууд, өнгөт принтер, хөгжим, проектор зураг тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.

СаяхаОХУ-ын Төрийн Дум дэлхийн парламентын гишүүдийг хамруулан жил бүр шатрын нөхөрсөг тэмцээн, уулзалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 10 дахь удаагаа болсон тус тэмцээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг амжилттай оролцоод ирсэн билээ.

ШИНЭ МЭДЭЭ