2019.11.07
Эдийн засаг, Худалдаа
Б.Баттөмөр: Төсөв зохиоход хөндлөнгийн нөлөөллүүдийг багасгах ёстой
Улсын их хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2019,11.07/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
Төсвийн төсөл дотроос асуух зүйл алга. Хэдэн санал байна. Төсвийг зохиохдоо хөндлөнгийн нөлөөллүүдийг маш бага оруулах хэрэгтэй. Төсөв дээр тавьж байгаа тоо болгон судалгаан дээр тулгуурлах хэрэгтэй. Төсөв тодорхой үр дүнг санхүүжүүлэх хэрэгтэй.
Манайд баялгийн менежмент бол үнэхээр муу байна. Нийт төсвийн 24 хувийг л бид баялгаас олж авч байгаа бол үнэхээр чамлалттай байна. Халамж хавтгайрсан байна. Өнгөрсөн гучин жилийн хугацаанд бид дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөхөөр өсдөг буурахаар буурдаг ийм л эдийн засгийн бий болгожээ. Эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй.
Монголын хөгжлийн эрсдэлд өрийн асуудал чухал байна. Мазаалай бонд гэж жилийн 10,8 хувийн хүүтэй зээл авсан. Дэлхийд ийм зээл байхгүй Монгол улс авсан. Үүнийг урьдчилж төлөх бага хүүтэй бондоор солих боломж байна уу? Эдийн засгийн өсөлт ард түмний амьдралд тусч байгаа юм алга. Эдийн засгийн өсөлтөд Оюу-Толгойн өсөлт хэчнээн хувийг эзэлж байна вэ?