МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.11.08
Гадаад харилцаа

Ё.Баатарбилэг: Очиж байгаа газраа нэр хүндтэй ажиллаад ирээрэй

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.08/ нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг зөвшилцөх  тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

Улсын Их хурлаар элчин сайдуудыг дэмжээд явуулдаг. Улс орны гадаад харилцаа, эдийн засаг, соёл боловсрол гээд маш олон талаар үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд анхаарч ажиллаарай. 

Сүүлийн үед дипломат алба тодорхой хэмжээнд эрхээ хасуулж байгаа. Хувийн нууцаа жаахан хаалттай байхгүй бол сошиалд нээлттэй байж янз бүрийн зүйл бичээд байдаг. Энийг болих хэрэгтэй хувийн байр суурь биш дипломат албаны хүн гэж харна шүү тэгэхээр очиж байгаа газраа нэр хүндтэй ажиллаад ирээрэй. 

ШИНЭ МЭДЭЭ